• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эхний 6 сард 56 иргэнд зөвлөгөө өгчээ

Комиссын орон нутгийн ажилтны ажлын байрны үндсэн зорилтод "Иргэдэд тухай бүр зөвлөгөө өгөх, хяналт шалгалтын үр нөлөө, шаардлага зөвлөмжийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавих" гэж заасан байдаг. Үүний дагуу 2017 оны эхний хагас жилд Хэнтий аймаг дахь ажилтан нийт 50 иргэнд биечлэн, 6 иргэнд утсаар хууль зүйн зөвлөгөөг өгч ажилласан байна. Иргэн таны Монгол улсын Үндсэн хууль, хууль, Олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн тухай асуудлаар 70562322 дугаарын утас, Хэрлэн сумын ЗДТГазрын 103 тоот өрөөнд биечлэн хандах боломжтой.