• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өмнөдэлгэр суманд ажиллав

ХЭҮКомиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, комиссын гишүүн Д.Сүнжидийн баталсан удирдамжийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр орон нутгийн ажилтан Д.Эрдэнэбаясгалан Өмнөдэлгэр суманд ажиллалаа. Удирдамжийн дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, орлогч даргатай уулзалт хийж орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдал, дотуур байр, цэцэрлэгийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв. Цаашид зарим сумдад батлагдсан удирдамжийн дагуу ажиллахаар төлөвлөөд байна.