• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮНИЙ ЭРХЭД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНЙИ АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАВ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос уул уурхай, хөгжлийн төслүүд орон нутгийн иргэд, уул уурхайн компанийн ажилтнууд, туслан гүйцэтгэгчид, энэ салбарт хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг төсөлд оролцогчдын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх аргачлал боловсруулсан. Энэ хүрээнд Таван толгойн бүлэг ордын нөлөөлөлд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн нөхцөл байдалд судалгаа, үнэлгээ хийсэн болно. Тавантолгойн ордуудад нүүрс тээвэрлэдэг жолооч нарын хөдөлмөрийн хүнд нөхцөл, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаарх баримт, мэдээллийг гаргаж, энэ талаар Засгийн газарт санал хүргүүлсэн болно.

Хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлгээ хийх аргачлал, судалгааны тайланг эндээс үзээрэй.

https://lib4u.net/ebook/?id=205&lib=nhrc