• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахмадуудад хүний эрхийн сургалт, мэдээлэл хийлээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ахмадын хорооны дэргэд дэх "Тэгш дүүрэн” төвийн ахмадуудад Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай товч танилцуулж, Хүний эрхийн сургалтыг 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав. "Тэгш дүүрэн” төвийн арга зүйч Ч.Тогоо тус төвийн ахмадуудад сар бүр хүний эрхийн чиглэлээр сургалт, мэдээлэл авах, үйлчлүүлэгчдэд мөрдөх гэрээ, дүрэм, журмыг боловсруулахад эрх зүйн туслалцаа үзүүлэхийг Комиссын орон нутаг дахь ажилтанаас хүсэв. Комиссын ажилтан хүсэлтийг хүлээн авч цаашид хамтран ажиллахаар боллоо.