2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа, Хөвсгөлийн Тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаатай хамтран Улаан-Уул, Баянзүрх сумдад сургалт, мэдээлэл нөлөөллийн үйл ажиллагааг хийлээ. Энэхүү нөлөөллийн үйл ажиллагаагаар дээрх сумдын Төрийн захиргааны албан хаагч болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдэд хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт олгох, тусгай хамгаалалттай газартай холбоотой сургалт мэдээллийг зохион байгуулж ажиллажээ.
Учир нь ИТХ-аас тогтоол шийдвэр гаргаж буй тэргүүлэгч, төлөөлөгчид, мөн удахгүй болох орон нутгийн сонгуульд сонгогдох гэж буй эрхэмүүдэд энэ талын мэдлэг ойлголтыг олгож цаашид хүндээ ээлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гарахыг зорьсон юм.