• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гурван-Эрдэнэ сургуулийн хамт олон сургалтад хамрагдлаа

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран зохион байгуулж буй ээлжит сургалтаар Гурван-Эрдэнэ сургуулийн хамт олонд хүний эрхийн боловсрол олгох ажлын хүрээнд байгууллагын талаар товч мэдээлэл хийж, Хүний эрхийн үндсэн ойлголт сэдвээр сургалт өглөө. Сургалтад оролцогчдод дараагийн хичээлээр сонирхож буй сэдвээр сургалт авах мөн хүний эрх, эрх чөлөөг аливаа төрийн байгууллага, албан тушаалтан зөрчсөн тохиолдолд ХЭҮК-т хандан гомдол гаргах боломжтойг танилцуулав.