• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Залуучуудын клубынхантай уулзлаа

2017 оны 1 дүгээр сар 17-ны өдөр Хариуцлагатай залуу манлайлагч хөтөлбөрийн Хөвсгөл аймаг дахь клубын залуучуудтай уулзах уулзалтанд оролцон 2017 онд орон нутагт хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон зохион байгуулах ажлын талаар хамтран ярилцаж өөрийн санал бодлыг тусгалаа. Тус клубээс 2017 онд хийгдэх сургалт сурталчилгааны ажилд хамтран оролцох, хөдөө сумдад сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахад комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн хамтран ажиллахаа илэрхийлэв. Хөвсгөл аймаг дахь Хариуцлагатай залуу манлайлагч клубээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болох "Цасны баяр” арга хэмжээг 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Тус арга хэмжээнд ахлах мэргэжилтэн оролцохоор болсон юм.