• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мод тарих Үндэсний өдөрт оролцов

Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийн санаачилсан бүх нийтээр "Мод тарих үндэсний өдөр”-ийг Хөвсгөл аймагт өрнүүлэх ажлын хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр "Хариуцлагатай залуу манлайлагч” клубын залуучууд хамтран Мөрөн сумын 8 дугаар багт байрлах төв цэцэрлэгт хүрээлэнд 2 төрлийн 33 ширхэг модыг тарьж суулгалаа. Комиссын ажилтан өөрийн гэсэн модыг тарьж, арчилахаар болов. Аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд мөн иргэд ч мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байлаа.