• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутгийн сонинд мэдээлэл хүргэлээ

Хөвсгөл аймгийн "Эрх чөлөө” сонины 6 дугаар сарын эхний дугаарт орон нутаг дахь ажилтан Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны талаар танилцуулж, хүний эрх гэж юу вэ, иргэд эрхээ зөрчигдсөн тохиолдолд хаана хандах, хэрхэн гомдол гаргах зэрэг асуудлаар талаар мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэлээ. Мөн ХЭҮК-ын үйл ажиллагааны үндсэн чиглэл болох хүний эрхийн асуудлаар судалгаа мэдээллээр хангах, олон улсын, бүсийн, хүний эрхийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар илтгэл бичих, хүний эрхийн талаарх хууль тогтоомж, олон улсын гэрээг олон нийтэд сурталчилах, хүний эрхийн боловсрол олгох, хүний эрх зөрчсөн тухай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хүний эрхийн асуудлаар хяналт шалгалт явуулах, хүний эрхийн олон улсын болон бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох чиг үүргийн талаар танилцуулсан байна. Цаашид орон нутгийн ажилтан тус сонинд тодорхой төрлийн эрхүүдээр мэдээлэл өгөхөөр хамтран ажиллахаар болов.