• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт мэдээлэл хүргэлээ

2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Хүнс, Хөдөө, Аж Ахуйн Газрын хүсэлтээр хүний эрхийн боловсрол олгох сургалтыг тус байгууллагын сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтад 21 ажилчид хамрагдав. Сургалтаар ХЭҮК-ын тухай танилцуулгыг хүргэж, Хүний эрхийн үндсэн ойлголт сэдвээр сургалт хийж, Комиссын орон нутаг дахь ажилтан ажлын хаяг, холбогдох мэдээллийг танилцуулж, Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах, Хүний эрх ба Төрийн үүрэг гарын авлагыг оролцогчдод түгээлээ. Мөн Комисст ямар асуудлаар хандаж зөвлөгөө мэдээлэл авч болох, хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдлыг хэрхэн хүлээн авч шийдвэрлэдэг талаар мэдээлэл хүргэсэн байна.