• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН АСУУДЛААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь жил Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдал /тодорхой эрхийн хүрээнд/ ямар байгаа талаар илтгэл бичиж Улсын Их Хуралд өргөн барьдаг. Энэ онд 22 дахь илтгэлийг өргөн барина. 22 дахь илтгэлд Төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар оруулж байгаа.

Төрийн тусгай чиг үүрэг бүхий Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт албан бичиг хүргүүлж хөдөлмөрлөх эрхийн хүрээнд шаардлагатай мэдээллийг гаргуулах хүсэлтийг уламжлан, эхнээсээ тус албан бичгийн хариуг хүлээн авч дүн шинжилгээ хийн ажиллаж байна.

Дээрх байгууллагуудын орон нутаг дахь харъяа салбар, газруудаас мэдээллийг давхар цуглуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Комиссын орон нутаг дахь ажилтан Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн цэргийн 0257-р анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүх шинжилгээний алба зэрэг 5 байгууллагуудын удирдах албан тушаалтан, хэлтэс, албадын дарга, хүний нөөцтэй уулзаж 5 асуудлын хүрээнд мэдээлэл цуглуулж, дэлгэрэнгүй ярилцлага хийж ажиллалаа. Холбогдох мэдээллийг илтгэлд оруулан ашиглана.

Илтгэлийг эцэслэн энэ оны 3 дугаар сарын сүүлээр Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөгдөөд байна.