• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хяналт шалгалт хийв

Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Сод-Эрдэм ЕБС-уудад хийлээ. Тус хяналт шалгалтын зорилго нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр тус байгууллагуудад Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авахуулахад хяналт шалгалтын зорилго оршиж байгаа юм. Хяналт шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмж, хүний эрх зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд Комиссын гишүүний Шаардлагын холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.