• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар дахин хяналт шалгалт явуулав

Хөвсгөл аймаг дахь ШШГА-ны Цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа мөн Цагдаагийн газрын баривчлах, саатуулах байранд саатуулагдсан болон баривчлагдсан этгээдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, ШШГЕГ, ЦЕГ-уудтай байгуулсан Санамж бичиг зэргийгүндэслэн хяналт шалгалтын ажлыг 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр, 12 дугаар сарын эхэн үеэр хийлээ. Шалгалтаар Цагдаагийн газрын баривчлах, саатуулах байранд 6 хүн, ШШГА-ны цагдан хорих байранд 18 хүн цагдан хоригдож байв. Урьдчилсан мэдээнээс харахад цагдан хорих байранд хоригдож буй этгээдийн эрхийн хэрэгжилт болон байрны орчин нөхцөл харьцангуй сайн байхад, баривчлах, саатуулагдсан этгээдийн эрхийн хэрэгжилт, байрны орчин нөхцөл төдийлөн хангалтгүй байв. Шалгалтын явцын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллагад нь хүргүүлж ажиллана.