• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Эрхээ эдэлье..."

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас явуулж буй "Хохирогчдод ээлтэй үйлчилгээ" сэдэвт үйл ажиллагааны нэг болох "Эрхээ эдэлье..."сэдэвт үйл ажиллагааны хүрээнд тодорхой эрхүүдээр хийлгэх шторкны бичлэгт "Хариуцлагатай залуу манлайлагч” клубын гишүүдийг оролцуулав. Комиссын орон нутаг дахь ажилтан тус клубын гишүүний хувьд өөрт оногдсон Шударга шүүхээр шүүлгэх эрх сэдвээр бичлэгт оролцож хувь нэмрээ орууллаа. Тус шторк аймгийн ЛХА телевизээр тодорхой хугацаанд цацагдах юм байна.