Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дэргэд дэх эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байр нь 1998 онд ашиглалтад орсон бөгөөд эрэгтэй, эмэгтэй эрүүлжүүлэх өрөө тус бүр 1, баривчилгааны 1 өрөөнд 4 дээш хүн хүлээн авах боломжгүй байсан байна.
Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран засварын хөрөнгийг шийдвэрлүүлж Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Баривчлах байрны дотоод журам, мөн сайдын 2017 оны А/185 дугаартай тушаалаар батлагдсан “Саатуулах байрны дэглэм журам”, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, ”Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, MNS 5527:2019 стандартыг хангасан 348 м2 талбай бүхий 18 өрөөтэйгээр зохион байгуулалтын арга хэмжээг хийн засварлаж 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ашиглалтад оруулсан байна.