• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өмнөговь аймагт ажиллаад ирлээ

ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нараар ахлуулсан ажлын хэсэг 17 аймгийн ажилтнуудыг оролцуулан 10 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийг дуусталх хугацаанд Өмнөговь аймгийн  Ханбогд, Цогтцэций, Даланзадгад сумдад ажиллаад ирлээ. Тус ажлын хэсэг Ханбогд, Цогтцэций сумдад үйл ажиллагаа явуулж буй Монголын уул уурхайн томоохон компаниуд болох Оюу Толгой, Энержи Рерсус ХК-уудын үйл ажиллагаатай орон нутгийн ажилтнуудыг танилцуулж, харилцан туршлага солилцох, дадлагажуулах зорилго бүхий томилолт байлаа. Дээрх сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга болон холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж харилцан мэдээ мэдээлэл солилцож ажилласан байна. Энэ хүрээнд ХЭҮК-ын орон нутгийн ажилтнууд хүний эрх ба хүрээлэн буй орчин, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй холбоотой тухайн орон нутагт тулгамдаж 1-3 асуудлыг судалж, дээрх асуудлаар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн төслийг боловсруулсныг Комиссын ажлын албанд танилцуулсан байна.