• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Өсвөр насны охидын хөгжил хамгаалал” сэдэвт теле хэлэлцүүлэг боллоо

Аймгийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран 2020 оны 10 дугаар сарыг “Охидын эрхийг хамгаалах” олон улсын өдрийг хүрээнд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Өсвөр насны охидын хөгжил хамгаалал” сэдэвт теле хэлэлцүүлэг аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөрт болов. Уг хэлэлцүүлгээр өсвөр насны охидын эрхийн асуудал, тэдэнд тулгамдаж буй асуудал, өсвөр насны охидын төрөлт, үе тэнгийхний хүчирхийлэл зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭМГ-ын холбогдох удирдлага, мэргэжилтэн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн өсвөр үе кабенитын их эмч, сэтгэл зүйч, Сэтгэц наркологийн тасгийн их эмч, Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь референт, ЕБС-ийн удирдлагууд, хуулийн байгууллага болон сурагчдын төлөөлөл оролцсон байна.

Хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлтийг хүлээн авч уриалга гаргаж, цаашид холбогдох байгууллагуудад хүргүүлж ажил хэрэг болгож хамтран ажиллахаар боллоо.