• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын дүнг хэсэгчлэн танилцуулжээ

Хөвсгөл аймаг 2020 оны байдлаар нийт 135095 хүн ам тоологдож, үүнээс байнга оршин суудаг 134318 хүн байна. Аймгийн хэмжээнд 37 914 өрх тооллогт хамрагдлаа. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.9 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 1.8 пункт, 2000 оноос 1 пункт, 1956 оноос 2.6 пунктээр тус тус нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлийн арван жилд их байсантай холбоотой юм. Хөвсгөл аймгийн хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 31.6 хувь, 15-64 насны хүн ам 64.3 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 4.1 хувь эзэлж байна.

Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 26.8 болсон нь хүн амын тэн хагас нь 26.8-оос доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна. Нийт хүн амын 0.7 хувь нь буюу 933 хүн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна.

Эх сурвалж Khovsgol.gov.mn