• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран цагдаа дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах хүрээнд “Хүний эрх ба цагдаа” сэдэвт бүсчилсэн сургалтыг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт зохион байгуулж эхлээд байна.

Энэ удаагийн ээлжит сургалтаар ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Өнөржаргал цагдаагийн албан хаагчдад Хүний эрхийн ойлголт, хандлага арга зүйг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаар мэдлэг олгож байгаа юм.

Tsagdaad surgalt -2.jpg

Комисс нь Цагдаагийн ерөнхий газар, Монголын Эмнести интернэшнл байгууллагатай хамтран цагдаагийн албан хаагчдад зориулсан олон нийтийн эмх замбараагүй байдал, жагсаал цуглааны үед хүний эрхийн стандарт, хэм хэмжээг хэрэгжүүлэх талаар сургалтын гарын авлага боловсруулж эхлээд байна.

Энэхүү гарын авлагыг боловсруулны үр дүнд Комиссоос цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудад бэлтгэж өгсөн 60 гаруй “Хүний эрхийн сургагч багш” нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна.