• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүл мэндийн сайдтай цаг үеийн асуудлаар санал солилцлоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид, гишүүн Г.Нарантуяа нар 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зөвлөх О.Батбаяр нартай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар талууд цар тахлын эргэн тойрон дахь статистик тоо баримтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ. Комиссын гишүүдийн зүгээс цар тахлын хүнд үед орхигдож болзошгүй нийгмийн бүлгүүд, оюутан, сурагчид, цэргийн анги байгууллагын ажилтан, албан хаагчид болон хорих ангид хоригдож байгаа иргэдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч ажиллахыг санууллаа. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын бие эрүүл мэнд болоод сэтгэл зүйн асуудлыг орхигдуулахгүй байх нь цар тахлыг давж гарахад чухал болохыг хэллээ.

2.jpg