ХЭҮК- нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй " Монгол Улсад мэргэжлийн , иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь " төслийн " Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх " 3 дахь үр дүнгийн ажлыг хариуцан гүйцэтгэн ажиллаж байна. Дээрх төслийн хүрээнд Төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан " Жендэр ба хүний эрх" 2 өдрийн сургалтыг Орхон аймагт зохион байгууллаа. Хангайн бүсийн сургалтанд Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Орхон гэсэн 5н аймгийн хүний нөөцийн ажилчид хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдлээ.