• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зорилтод бүлгийн сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийж ажиллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангийн баталсан “Зорилтот бүлгийн сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ, мониторинг хийх удирдамж”-ийн дагуу 2021 оын 06 дугаар сарын 07, 08-ны өдөр Комиссын Өвөрхангай аймаг дахь ажилтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4, 6, 8, 10, 11 дүгээр хэсгийн хороодын үйл ажиллагаатай танилцаж, санал авах байрны хүртээмж хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод хүртээмжтэй байгаад мониторинг хийж ажиллалаа.