Хөдөө орон нутагт ХЭҮК-ын үйл ажиллагааг таниулах, Хүний
эрхийн мэдлэг ойлголт өгөх, Хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр сургалт,
сурталчилгаа зохион байгуулах, иргэдэд хууль зүйн зөвөлгөө өгөх, хамтын
ажиллааны уулзалт хийх зорилгоор 2018.05.08 -2018.05.10 ны өдрүүдэд
Өвөрхангай аймгийн Сант, Төгрөг, Гучин- Ус сумдад Өвөрхангай аймгийн Насан
туршийн боловсролын төвтэй хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтанд
эрэгтэй 54, эмэгтэй 220 нийт 274н Төрийн албан хаагч, ЕБС болон СӨБ-ийн багш,
ажилчид, иргэд хамрагдлаа.Сургалтын үеэр 470ш брошур, 35н ширхэг ном, гарын авлага иргэдэд хүрлээ.