• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАА

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт 2021 оны 6 дугаар сард 1 өдрийн хугацаатай ажиллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 1. МУ-ын Үндсэн хууль, МУ-ын цэргийн нийтлэг дүрмүүд болон бусад хууль тогтоомж, ОУ-ын гэрээгээр баталгаажуулсан хугацаат цэргийн албан хаагчдын халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийг шалгах зорилгоор Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 256 дугаар ангид хяналт шалгалт хийх, Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2021 оны 05/14 дугаартай шаардлагын хэрэгжилтийг шалгах хүрээнд ажиллаа.

2. Комиссын гишүүн Б.Энхболд аймгийн хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулж, хүний эрхийн хэрэгжилтийн талаар санал солилцож , хүний эрхийн зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх боломж нөхцөл, хууль эрх зүйн зарим тодорхойгүй зохицуулалтыг анхаарах, алба хаагчдын ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгай журмаар зохицуулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал хэлж байлаа. Хууль хяналтын байгууллагын удирдлагуудаас тавьж буй дээрх асуудалд анхаарал хандуулан ажиллана гэдгийг Комиссын гишүүн хэлсэн юм.

3. Мөн аймгийн ШШГГазрын харьяа Цагдан хорих байр, аймгийн Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байрны үйл ажиллагаатай биечлэн танилцаж , хоригдож буй иргэдийн орчин нөхцөл, хүний эрхийн зарчимд нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус аймгийн эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах байрны орчин нөхцөл стандартад нийцэхгүй, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа нь анхаарал татаж байгааг онцоллоо.