• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийлээ

Комиссын гишүүний баталсан удирдамжийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 19- ний өдөр "Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд " мониторинг хийх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн хэмжээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах нийт 106 н хэсгийн хороо байгаагаас Арвайхээр сумын төвд баг тус бүрт буюу 13 н хэсгийн хороо ажилласан. Арвайхээр сумын төвд байрлаж буй Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн 1, 2, 5, 7, 12 дугаар хэсгийн хорооны санал авах байруудад мониторинг хийж ажиллаа.