• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөөгийн малчдын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т " Комисс хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагтай мэдээллээр хангах" гэж заасныг үндэслэн Комиссын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд " Хөдөөгийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийн нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх" гэж тусгагдсаны дагуу орон нутгийн ерөнхий боловсролын сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн нөхөн үржхүйн эрх, бэлгийн дарамт,хүчирхийллээс ангид байх эрх чөлөөний хэрэгжилтэнд судалгаа, дүн шинжилгээ хийж ажиллаа.