• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Арга зүйн сургалтанд хамрагдлаа

Нээлттэй нийгэм форумаас 2017 онд Шүүхийн ажиглалтын шинэ төсөл хэрэгжүүлж байгаатай холбогдуулан орон нутгийн Төрийн бус байгууллагуудыг урьж, Улаанбаатар хотод 2017 оны 04 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Нээлттэй нийгэм форумын байранд болох шүүхийн ажиглалтын нарийвчилсан арга зүйн сургалтыг зохион байгуулжээ. Сургалтанд орон нутгийн Төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Г.Нарангоо хамрагдсан байна. Тус сургалтын хүрээнд "Шударгаар шүүлгэх эрх", "Хууль зүйн туслалцаа авах буюу өмгөөлүүлэх эрх" зэрэг сэдвээр ННФ-ын засаглалын менежер П.Бадамрагчаа, Монгол өмгөөлөгч ХЗН-ийн захирал Доктор З.Сүхбаатар нар тус тус хичээл заасан байна.