• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахмад настны эрхийн хэрэгжилтийн байдалд судалгаа хийлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, түүгээр баталгаажсан нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор "Ахмад настны нийгмийн хамгаалал ба хүний эрхийн асуудал” судалгааг 21 аймагт хийж байна. Өмнөговь аймгийн хувьд тус судалгаанд Ахмадын нэгдсэн холбоо, Ахмадын чөлөөт холбоо, Ахмадын зөвлөлд гишүүнчлэлтэй болон гишүүнчлэлгүй нийт 30 ахмад оролцсон байна. Судалгаанд хамрагдсан нийт 30 ахмад настны 20 нь анкетын судалгаа, 5 нь ганцаарчилсан ярилцлага, 5 нь бүлгийн ярилцлагад тус тус хамрагдсан байна.