Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн
үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх "Хамтдаа-Хөгжицгөөе” төслийн хүрээнд Өмнөговь
аймгийн "Иргэний нийгмийн байгууллагын сүлжээ” төрийн бус байгууллагын
хүсэлтээр 2017 оны 12 дүгээр
сарын 04-ны өдөр тус
аймгийн Даланзадгад сумын 2, 6 дугаар багийн иргэдэд "Хүний эрх ба хүчирхийлэл” сэдвээр
1 цагийн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг 2 дугаар багийн төвийн хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд сургалтанд 2 дугаар багийн 13, 6
дугаар багийн 6, нийт 19 иргэн хамрагдаж, сургалтанд хамрагдсан нийт иргэдэд
Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн гаргадаг 15 төрлийн 100 ширхэг брошурыг
тараалаа.