Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн
үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх "Хамтдаа-Хөгжицгөөе” төслийн хүрээнд Өмнөговь
аймгийн "Иргэний нийгмийн байгууллагын сүлжээ” төрийн бус байгууллагын
хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус аймгийн Даланзадгад сумын 3,
8 дугаар багийн иргэдэд "Хүний эрх ба хүчирхийлэл” сэдвээр 1 цагийн сургалтыг
зохион байгууллаа.
Тус сургалтыг 3 багийн төвийн хурлын танхимд зохион
байгуулсан бөгөөд сургалтанд 3 дугаар багийн
15, 8 дугаар багийн 9, нийт 24 иргэн хамрагдаж, сургалтанд хамрагдсан нийт
иргэдэд Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн гаргадаг 15 төрлийн 100 ширхэг
брошурыг тараалаа.