• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ажилчдад сургалт зохион байгууллаа

Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хүсэлтээр 2017.10.27-ны өдөр тус ангийн энгийн алба хаагчдад "Хүний эрхийн үндсэн ойлголт, ангилал, зарчмууд" сэдвээр 2 цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд 37 ажилчид, энгийн алба хаагчид оролцсон бөгөөд сургалтын явцад нийт оролцогчидтой хүний эрхийн нөхцөл байдлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.