• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний 167-р ангийн алба хаагчдад “Хүний эрхийн үндсэн ойлголт, ангилал, зарчим” сэдвээр сургалт явууллаа

Зэвсэгт хүчний 167 дугаар ангитай хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, анги байгууллага дахь дүрмийн бус харьцаа, түүнээс үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Хүний эрхийн үндсэн ойлголт, ангилал, зарчим” онлайн сургалт зохион байгууллаа.

Цаашид хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд цэргийн алба хаагчдад зориулан хүний эрхийн боловсрол олгох ном, гарын авлага, сурталчилгааны материал гаргах, хүний эрхийн мэдээ мэдээллээр хангах, Олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжоор хамгаалагдсан цэргийн алба хаагчдын эрхийн талаарх сургалтыг зохион байгуулах, цэргийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг бий болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.