• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогт-Цэций, Ханбогд суманд 2020 оны 9 дүгээр сарын 8-9-нд ажиллаж байна.
Тус томилолтын хүрээнд уул уурхайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгааг явуулж байна. ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр дээрх сумдын удирдлагуудтай уулзаж, холбогдох мэдээллийг солилцож байна. Ажлын хэсэг судалгааны мэдээллийг цуглуулах зорилгоор орон нутаг дахь төрийн байгууллагууд, цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хэлэлцүүлэг хийж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдээс асуулга, тодруулгыг авч ажиллаж байна.