• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Өмнөговь аймагт ажиллаж байна

Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний орчин нөхцөл, үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус хамгаалах байрны үйл ажиллагаагаа явуулахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг судлаж, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санаа бодлоо солилцлоо.

Энэхүү үйл ажиллагааны үр дүнг 2020 оны илтгэлд тусган, тус аймгийн Хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж буй охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд анхаарал хандуулан, тодорхой шийдвэрүүдийг гаргуулах ач холбогдолтой юм.