• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалтанд хамрагдлаа

Орон нутгийн Төрийн бус байгууллагуудын хууль сахиулах салбарын шинэчлэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр мониторинг хийх чадавхийг хөгжүүлэх зорилгоор Нээлттэй нийгэм форумаас тус аймагт 2017.03.28-29-ний өдрүүдэд "Орон нутгийн ТББ-ыг чадавхжуулах II шатны сургалт"-ыг зохион байгууллаа. Тус сургалтанд ТББ-уудын төлөөллөөс гадна Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь ахлах мэргэжилтэн оролцсон юм. Түүнчлэн сургалтын явцад ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир "Хууль сахиулах ажиллагаа, хууль сахиулах байгууллагын шинэчлэл" сэдвээр лекц уншлаа.