Өмнөговь аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар
сарын 27-ны өдрийн а/730 захирамжаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт
бичил уурхайгаар ашиглах боломжтой ашигт малтмал олборлогч иргэдийг
бичил уурхайн журмын дагуу зохион байгуулалтад оруулах, Засгийн газрын
2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан журмыг нийт нутаг дэвсгэрийн
хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Энэхүү
ажлын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд тус аймгийн
Баяндалай, Сэврэй, Гурвантэс, Хүрмэн, Цогт-Овоо суманд "Бичил уурхайн холбогдох эрх зүйн орчныг сурталчилах"
сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.
Уг
сургалтын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Бичил уурхайн орчин
дах хүний эрх ба жэндерийн тэгш байдал" сэдвээр мэдээлэл хийнэ.