• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд бичил уурхайн холбогдох хууль тогтоомжийг таниулах, хүний эрхэд суурилсан бичил уурхайн салбарыг төлөвшүүлэх, бичил уурхайгаар олборлосон алтны худалдааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг албажуулан нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, Өмнөговь аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбоо болон Монголын бичил уурхайчдын Нэгдсэн дээвэр холбооны гишүүнчлэлд хамруулж, ХАМО иргэдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нь хувь нэмэр оруулж, эрх ашгийг нь хамгаалан тэдний дуу хоолойг бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад төлөөлөн хүргэж хариуцлагатай бичил уурхайг орон нутагтаа хөгжүүлэх зорилгоор 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдэд "ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОГЧ ИРГЭДИЙГ БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛАХ, АЛБАЖУУЛАХ" сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтын үйл ажиллагааг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуучлалын газар хамтран зохион байгуулсан юм. Сургалтын явцад Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах мэргэжилтэн Г.Нарангоо "Хүний эрхэд суурилсан хандлага", "Жендэрийн тэгш байдлыг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлэх" сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.