Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтээр тус
газрын ажилчид, албан хаагчдад "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний
эрхийг хангах нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хорих
анги болон цагдан хорих төвд хоригдож буй сэжигтэн, яллагдагч,
шүүгдэгчийн хүрэлцэхүйц амьжиргаатай байх, хоол хүнс, ундны усаар
хангагдах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, гадаад орчинтой хэрхэн
харилцах, хөдөлмөр эрхлэх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилийн
талаар олон улсын болон дотоодын хууль тогтоомжид заасан стандарт, дүрэм
журмуудыг хэрхэн хэрэгжүүлж ажиллавал зохих талаар мэдээлэл өглөө. Тус
сургалтанд Өмнөговь аймаг дахь ШШГГ-ын нийт 15 албан хаагч оролцлоо.