Хүний эрхийн форум нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний
эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны тайланг бэлтгэх
ажлын хүрээнд, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран зөвлөлдөх уулзалт зохион
байгуулах ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ХЭҮК-ын Өмнөговь
аймаг дахь ажилтан Г.Нарангоо 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь
аймгийн хэмжээнд "Эрүүл мэндийн суурь үйлчилгээний хамрах хүрээ болон
хүртээмжийг өсөн нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тогтолцоонд байгаа хүндрэлтэй
асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх мэдээлэл солилцох уулзалт, хэлэлцүүлэг”-ийг тус
аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар болон бусад
төрийн бус байгууллагын төлөөллүүд зэрэг нийт 15 иргэд, төрийн албан хаагчид
оролцсон бөгөөд хэлэлцүүлгийн нийт хугацаа 2 цаг үргэлжилсэн.