• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хяналт шалгалт хийлээ

Өмнөговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Г.Нарангоо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан удирдамжийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах,, таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.