• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний үр дүн гарч байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар хамтран 2018.05.03-ны өдөр баталсан Өмнөговь аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулах удирдамжийн хүрээнд тус арга хэмжээг 2018.05.07-05.11-ний өдрүүдэд зохион байгуулсан билээ. Уг Нээлттэй өдөр арга хэмжээний үр дүнд, Бүтээн байгуулалтын жил, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Нутгийн удирдлагын ордны гадна шатыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгож, стандартын дагуу засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн бусад төрийн байгууллага, аж ахуйн нэгжийг хүртээмжтэй орчин бий болгохыг уриалжээ.