• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Олон улсын өдрийг угтан өдөрлөг зохион байгууллаа

ХЭҮК-ын ажилтан тус аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хууль зүйн хэлтэс, Монголын хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлийн гишүүдтэй хамтран 2017.12.08-ны өдрийн 09 цагаас 18 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын "Сүлд” танхимд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.   Тус үйл ажиллагаанд Комиссын Өмнөговь аймаг дахь ажилтан, Монголын хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлийн нийт 5 гишүүн өмгөөлөгч оролцож, нийт 12 иргэнд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүйгээр өгч, 2 иргэн  "Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг өмгөөлөгчтэй байгуулан ажилласан байна.   Дээрх үйл ажиллагааны хүрээнд өдөрлөгт оролцож, хууль зүйн зөвлөгөө авсан иргэдэд Комиссоос бэлтгэн гаргадаг ном, сэтгүүл, гарын авлага, зурагт хуудас зэрэг нийт 50 ширхэг материал тараан өгсөн байна. Түүнчлэн өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцсон 5 хуульч, өмгөөлөгчид Хүний эрхийн товч тайлбар номыг гардуулан өглөө. Өдөрлөгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг 2017.12.08-ны өдөр орон нутгийн Говийн наран телевизээр дамжуулан иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэлээ.