Хүний
эрхий Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь ажилтнаас иргэд, аж ахуйн нэгж
байгууллага 2014 оноос хойш нийт 114 удаагийн хууль зүйн зөвлөгөө авснаас 24
буюу 21% хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал байсан байна.
Дээрх хөдөлмөрлөх
эрхтэй холоотой асуудлыг эрхийн төрлөөр нь авч үзвэл гол төлөв илүү цагийн хөлс
авч чадахгүй, үйлдвэрлэлийн осолд орсон боловч ослын услын улмаас учирсан
хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй, ажлаас үндэслэлгүй халагдсан, ажлын байрны
дарамтад өртсөн гэсэн асуудлаар хууль зүйн зөвлөгөө авчээ.
Мөн
Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөдөлмөрлөх эрхтэй
холбоотой, тэр дундаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн үндэслэлээр 2015 онд
4, 2016 онд 4, 2017 онд 1 шүүхийн шийдвэр гарч байснаас 8 нэхэмжлэлийг
төрийн үйлчилгээний албан хаагчаас, 1
нэхэмжлэлийг төрийн захиргааны албан хаагчаас гаргаж байсан байна. 2015 оноос
хойш 9 хэрэг шийдвэрлэснээс 7 хэрэг нь хэрэгсэхгүй болсон бол 2 хэрэг нь буюу
22.3 хувь нь хангагдаж, ажилд нь эргүүлэн тогтоожээ.
Өмнөговь аймгийг 2016-2020 онд
хөгжүүлэх "Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт 5000-аас доошгүй ажлын байрыг
бий болгоно гэсэн заалтыг оруулсан. Мөн тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулж байгаа уул уурхайн компаниудын ажилчдын 50-аас доошгүй хувийг Өмнөговь
аймгийн иргэд бүрдүүлдэг байх гэсэн 2015 оны ИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх
зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран "Ажилтай иргэн-орлоготой өрх” ажлын
байрны нээлттэй өдөрлөгийг Даланзадгад хотын Шинэ говь худалдааны төвд 2017.03.27, 28-ны
өдрүүдэд зохион байгуулсан байна.
Уг
өдөрлөгийн үеэр Оюу толгой ХХК, Таван толгой ХК, Энержи ресурс ХХК, Монголын
алт ХХК гэх зэрэг нийт 52 компани оролцон, 52 ААНБ-ын 166 ажлын байранд 599 иргэнийг
ажилтай болгох эхний ажил хийгдэж, 166
ажлын байранд 987 иргэн анкетыг авсан байна. Гэвч тухайн ажлын байранд ажилд орох
сонирхолтой иргэдээс анкет авах үедээ иргэдийн нас, хүйс, гэр бүлийн бүлийн
байдал зэргийг лавлан 30-иас дээш настай иргэдийн анкетыг авахгүй байна гэсэн
яриа иргэдийн дунд гарч байна.
"Ажлын
байрны бэлгийн дарамт-эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийн ажлыг Өмнөговь
аймгийн Засаг даргын Тамгын газрын "Иргэний танхим”-д Өмнөговь аймгийн Иргэний
нийгмийн сүлжээтэй хамтран зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт нийт 25 оролцогч
оролцсоны 52%-нь төрийн байгууллага, 32%-нь төрийн бус байгууллага, 16%-нь
хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг хөдөлмөр эрхлэгчид хамрагджээ. Дээрх
хөдөлмөр эрхлэгчдийн 80%-нь дээд, 4%-нь тусгай дунд, 4 %-нь бүрэн дунд, 8%-нь
бүрэн бус дунд боловсролтой иргэд байсан байна. Түүнчлэн 18-25-насны 1, 26-35
насны 13, 36-45 насны 4, 45-аас дээш насны 3 хүн оролцжээ.
Хэлэлцүүлгийн
ажлыг 2 цагийн хугацаатай зохион байгуулсан бөгөөд ажлын байрны бэлгийн
дарамтлалын талаарх судалгаа, мэдээлэл авч, нийт оролцогчдын дунд орон нутагт
АББД ямар байгаа, тохиолдол гарсан эсэх, АББД-ыг зогсоох эрх зүйн орчинг
сайжруулахад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулагад ямар зүйл заалт
нэмж оруулах, байгууллага, хувь хүнд ямар хариуцлага тогтоож болох талаар
хэлэлцүүлэг өрнүүлж, тэдэнтэй ярилцаж, санал зөвлөмжийг нэгтгэнажиллалаа.
Судалгааны
дүнг нэгтгэн үзэхэд нийт оролцогчдын 12 хувь нь өөрийнх нь байгууллага дээр
ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой тохиолдал гарч байсан, 4 хувь нь дээрх
бэлгийн дарамтанд өөрөө өртөж байсан гэсэн байна.
Оролцогчдын
60 хувь нь АББД-ыг удирдах албан тушаалтан үзүүлэх магадлалтай гэсэн байна. Мөн
АББД-нд өртсөн хүн дээд шатны байгууллага, албан тушаалтандаа энэ талаарх
гомдлоо гаргаж өгөх боломжтой эсэхийг тодруулахад 60 хувь нь боломжгүй гэж
үзсэн бол, АББД үзүүлсэн албан тушаалтан ямар нэг байдлаар шийтгэл хүлээж
байсан уу? гэсэн асуултанд 90 хувь нь шийтгэл хүлээж байгаагүй гэжээ.
Үүнээс
үзэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад тодорхой хэмжээгээр ажлын
байрны ялгаварлан гадуурхлт байна, энэхүү ялгаварлан гадуурхалт нь далд
хэлбэртэй байдаг ба энэ талаар хохирогч санал гомдол гаргасан ч
шийдвэрлэгддэггүй гэж үзэж болхоор байна. Мөн ажлын байрны дарамт үзүүлсэн
этгээд ямар нэг шийтгэл хүлээдэггүй, харин дарамтад өртсөн иргэн өөрөө нэр
төрийнхөө хувьд ахин дарамтанд өртдөг байна.
Харин
оролцогчдоос ажлын байрны ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоохын тулд
хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод дүрэм, журамд ажлын байрны
дарамт, ялгаварлан гадуурхалт гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг заавал
дурдах, оногдуулах шийтгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг хэлж
байсан.