Комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр
сарын 05-12-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Гурвэнтэс сумд
болон тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын
томоохон төслүүд, Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын үйл
ажиллагаатай танилцаж, орон нутгийн удирдлага, төрийн албан хаагчид, иргэд, уул
уурхайн компанийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, холбогдох баримт мэдээлэлд
дүн шинжилгээ хийсний дүнд Комиссоос хүний эрхийн асуудлаар болон тэр дундаа
эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар Өмнөговь аймгийн Засаг даргад
2016.09.26-ны өдрийн 1/18, Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий
газар, Гадаадын иргэн, харъяатын газарт 2016.09.20-ны өдрийн 1/17 дугаар
зөвлөмжүүдийг тус тус хүргүүлсэн билээ.
Дээрх зөвлөмжүүдийн хүрээнд орон нутгийн зүгээс Засгийн
газар, орон нутгийн түвшинд Гашуусухайт хилийн боомт орчим ус хангамж ариутгах
татуургын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлыг хийхээр хөрөнгийн эх
үүсвэрийн асуудлыг судлаж, байгаль орчин, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн
тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж
байна. Мөн ундны усны худаг гаргах санхүүжилтыг ирэх оны төсөвт тусган
хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Гурвантэс сумын нутагт орон нутгийн зүгээс
цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй байх, хугацаа дуусч байгаа
тусгай зөвшөөрлүүдийг цаг тухай бүрт нь цуцлуулах хүсэлтийг хүргүүлэхээр ажиллаж
байна. Түүнчлэн "Терра Энержи” ХХК-ийн байгуулж буй 90 км хүнд даацын авто
замын барилга байгууламжийн ажлыг түргэвчлэх ажлын хүрээнд "ажил эрчимжүүлэх
тухай” алба бичиг хүргүүлж, уг авто замын хөрөнгийг шийдвэрлэж, яаралтай
ашиглалтанд оруулахыг мэдэгдсэн байна. Мөн Гурвантэс сумын удирдлагууд болон
уул уурхайн байгууллагуудад нүүрсийг Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн хүнд
даацын хатуу хучилттай авто замаар тээвэрлэхийг удаа дараа мэдэгдсэн байна. Цогтцэций,
Ханбогд сумын Сум дундын эмнэлгийн нөхцөл байдлыг Монгол Усын адар сайд, Эрүүл
мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт газар дээр нь танилцуулж,
орон тоо, төсвийг үйлчилгээ авч буй хүн амын тоонд нийцүүлэн тогтоох, тоног
төхөөрөмжийн хүчин чадалыг нэмэгдүүлэх талаар хүсэлт тавьжээ.
2016 онд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас
ундны усны чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт шалгалтыг хийж, холбогдох
улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг аймгийн удирдлагуудад өгч ажилласан
байна. ХЭҮК-оос хийсэн шалгалтын дараа Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын
Тамгын газартай тус аймгийн хилийн боомтууд дээр үйл ажиллагаа явуулдаг 4
байгууллагын удирдлагууд уулзалт хийж, 2017 оны аймгийн төлөвлөгөөнд орон
нутгийн төсвийн хөрөнгөөр гүний өрөмдлөг хийж, худаг гаргах талаар тусган,
боомтод ажиллаж амьдарч байгаа айл өрхийг гүний усаар хангах асуудлыг
шийдвэрлэхээр болсон байна. Мөн хилийн алба, хэлтэс бүхий аймгийн Засаг дарга
нарт МХЕГ-ын даргын албан бичгийг хүргүүлж, тухайн аймгийн харъяа хилийн боомт
дээр ажиллаж байгаа ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт зохих журмын дагуу
хамруулан бүртгэл хяналтанд авч, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс рьдчилан
сэргийлэх чиглэлээр хөрөнгө анхүүжилт гарган, хилийн боомтод ажиллаж буй улсын
байцаагч, ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах хүрээнд
хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлсэн байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урдын дунд хошууны
захиргааны зүгээс Гашуунсухайт хилийн боомтын Гаалийн газрын албан хаагчдад
зориулж буцалтгүй тусламжаар 24 айлын орон сууц барьж өгөхөөр тохиролцсон боловч шийдвэрлээгүй байгаа бөгөөд
Аймгийн Засаг дарга тухайн байрыг боомтод ажиллаж буй хил хяналтын
байгууллагуудын албан хаагчдын 48 айлын орон сууц болгож бариулах саналаа
Хятадын талд илэрхийлсэн байна.
Аймгийн Засаг даргын шийдвэрээр бүсийн оношлогоо,
эмчилгээний төвөөс Шивээхүрэн боомтод 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс
эхлэн 1 эмч томилж, түүний ажлын болон амьдрах орчин нөцлийг Гаалийн
байгууллага бүрдүүлэн ажиллаж байгаа юм байна.
Мөн Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
тэргүүлэгчдийн 2016.09.14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор аймгийн нутаг дэвсгэрт
бичил уурхайгаар ашиглах боломжтой ашигт малтмал бүхий газар нутгийн судалгаа
хийж, гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийг бичил уурхайн журмын дагуу
зохион байгуулалтад оруулах замаар энэ талаар гарсан хууль тогтоомжийг нийт нутаг
дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэн тогтвортой бичил
уурхайг хөгжүүлэхэд мэрэгшсэн төсөл хөтөлбөр, төрийн бус байгууллагатай холбоо
харилцаа тогтоон сумдын удирдлагуудыг арга зүйгээр хангаж ажиллах, гар аргаар
ашигт малтмал олборлогчид болон тэдний гэр бүлийн хүмүүсийг өөр төрлийн бизнес
эрхлэх мэргэжил ур чадвар эзэмшүүлэх, төсөл хөтөлбөрт хамруулах замаар
тогтвортой орлогын эх үүсвэртэй болгох асуудлыг боловсруулан хэрэгжүүлэхийг
аймгийн Засаг даргад даалган, Нөхөрлөл болон Төрийн бус байгууллага байгуулан
нэгдсэн зохион байгуулалттайгаар хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа
явуулахыг гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд уриалсан шийдвэр гаргажээ.