Сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, хүүхдийн эрхийг сахин хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байранд 2022.05.24-ний өдөр хяналт шалгалт хийлээ.