• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны талаар

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа дараах байдлаар хүрч байна. Хагас жилийн хугацаанд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар 2 гомдол хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд мөн асуудлаар 16 иргэнд 500 минутын хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгсөн байна. Өмнөговь аймаг дахь ШШГА-ны Цагдан хорих байр, Цагдаагийн газрын Албадан саатуулах байранд тус тус хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ.     Мөн тус аймгийн хэмжээнд "Байгаль орчны хууль тогтоомж ба эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл, алдагдахаас хамгаалуулах”, "Хүүхдийн эрх ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл”, "Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт ба хүний эрх”,  "Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх”, "Сурч боловсрох эрх-тэгш боломж, ялгаварлан гадуурхалт”, "Бичил уурхайн эрх зүйн орчинг сайжруулах асуудлаар ХЭЭДХ-ийн зөвлөмжийн хэрэгжилт” зэрэг сэдвүүдээр дүн шинжилгээ хийгдсэн байна.   Өмнөговь аймгийн Прокурорын газрын хүсэлтээр 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдад "Цагдан хорих байранд хоригдож буй сэжигтэн, яллагдагчийн эрх, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр 1 цагийн сургалтыг зохион байгуулж, сургалтанд нийт 14 алба хаагч хамрагдсан юм. Түүнчлэн Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хүсэлтээр 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Эрүүл мэндийн газрын нийт ажилчдад"Хүний эрхийн тухай үндсэн ойлголт”, "Хүний эрхийн Үндэсний Комисс”сэдвээр 2 цагийн сургалтыг зохион байгуулж, сургалтанд нийт 21 хүн оролцсон байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хууль зүйн хэлтэс, орон нутгийн Говийн наран, Алтан говь телевизүүдтэй хамтран "Хүүхэд зугаа цэнгэлийн золиос биш", "Зодож биш зааж сургая", Animation-хүүхэлдэйн кино" зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ХЭҮК-оос бэлтгэн гаргасан видео, шторкуудыг телевизийн сувгуудаар цацасан байна.