• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн эрх тэгш байдлын талаар хэлэлцүүлэв

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд “Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх” сэдвийн хүрээнд бүлэг болгон оруулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд жендэр, жендэрийн эрх тэгш байдлын чиглэлээр ажилладаг 20 гаруй байгууллагын эрх бүхий албан тушаалтан, экспертүүдтэй харилцан мэдээлэл санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг (2022.02.25) зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг тусгахаар авч байна.

IMG_5989.JPG

Хэлэлцүүлгийн модератороор Комиссын гишүүн Д.Сүнжид ажилласан бөгөөд, “Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх” сэдвээр Комиссын ахлах референт Х.Цэцгээ, “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх нөхцөл байдлын талаар МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн докторант Ц.Одгэрэл нар илтгэл тавьж хэлэлцүүлгийг өрнүүлэв.