• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт хэлэлцүүлэг хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг билээ.

Энэ жилийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийн дөрөвдүгээр бүлэгт “Иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт“ сэдвээр боловсруулж байна.

IMG_6156.JPG

Комиссоос 2021 онд иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын төрийн үйлчилгээг хүргэж буй байдал нь хүний эрхэд суурилсан бодитой, хүртээмжтэй байгаа эсэхэд хяналт, үнэлгээг хийж дүнг ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ЭМДЕГ, ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн төв болон бусад иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүллээ.

IMG_6147.JPG

Хэлэлцүүлгийг нээж Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан хэлсэн үгэндээ ХЭҮК нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилтэд нэн тэргүүнд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа бөгөөд, ялангуяа иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгжилтийг хангахад эрүүл мэндийн салбарт шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг онцлов.