• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын гишүүн Ж.Хунан Баянхонгор аймагт ажиллав

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 8-наас 10-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, Монгол улсын Үндсэн хууль,хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах зорилгоор Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, сурагчдын дотуур байрны үйл ажиллагаанд тус тус хяналт шалгалтыг хийлээ.

Capture.PNG-3.PNG

Мөн энэ үеэр аймгийн удирдлагууд болон хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солилцож, тус аймгийн Эрүүлжүүлэх баривчлах болон Цагдан хорих байр, “Жаргалтай амьдрал төв”-ийн үйл ажиллагаа ахуй, орчин нөхцөлтэй танилцаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахын зэрэгцээ уулзах хүсэлт гаргасан иргэдтэй уулзаж, хууль зүйн зөвлөгөө өгч, гомдол хүсэлтийг нь хүлээн авсан байна.

Capture.PNG-6.PNG

Capture.PNG-2.PNG

Комисст ирүүлсэн гомдлын мөрөөр Баянхонгор аймгийн Баянговь суманд ажиллаж, ИТХ, ЗДТГ-ын төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ. Хяналт, шалгалтын дүнг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг, хүний эрхийн зөрчлийг арилгуулах таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавина.

Capture.PNG-7.PNG

Capture.PNG-4.PNG