• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн албан хаагчдад зориулсан хүний эрхэд суурилсан хандлага сургалт боллоо

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Цагдаагийн ерөнхий газартай үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтлан “Санамж бичиг”-ийн хүрээнд хамтран ажилласаар ирсэн.

Хамтын ажиллагааны хүрээнд Комиссоос Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албадын тасаг, хэлтэс болон Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт чадавхижуулах сургалтыг (2022.03.01) зохион байгууллаа.

IMG_6008.JPG

IMG_0823.JPG

Сургалтад Комиссын гишүүн Б.Энхболд, “Хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа”, гишүүн Д.Сүнжид “Хүний хувийн мэдээлэл хамгаалах”, гишүүн Х.Мөнхзул “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог, анхаарах асуудал” сэдвээр сургалт хийж дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Мөн сургалттай холбогдуулан албан хаагчид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрхэд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулахдаа иргэдтэйгээ харилцах хандлагаа өөрчлөх цаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, дээрхи сэдвийн хүрээнд гишүүдээс асууж, тодруулж мэдээлэл авсан юм.

Capture.PNG

Сургалтын үеэр Комиссын гишүүд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын түвшинд уулзалт хийж, мөрдөгч нарт чиглэсэн нарийвчилсан сургалтыг үе шаттай зохион байгуулж, хүний эрхийн сургагч багш бэлтгэх, алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл ажлын байрны дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Сургалт танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж нийт 618 алба хаагчид хамрагдав.

Capture.PNG-0.PNG